Засгийн газрын гишүүд "Давхар дээл"-тэй байх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэжээ

Засгийн газрын гишүүд "Давхар дээл"-тэй байх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэжээ

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх асуудлаар цэцэд хандсан. Тодруулбал, тэд Засгийн газарт дөрвөөс дээш УИХ-ын гишүүн ажиллахыг хориглоно гэх Үндсэн хуулийн заалтыг өөрчилж 100 хувь “давхар дээл”-тэй сайд нараас бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзэж тус агуулгаар хандсан юм.

Тэгвэл Цэц уг гомдлоор маргаан үүсгэхээр шийдвэрлэсэн байна. 

Ингэснээр Цэцийн дунд суудал хуралдаж Үндсэн хуульд заасан Засгийн газрын дөрвөн сайд УИХ-ын гишүүнийг давхар хашч болно гэсэн заалт Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхээр шийдвэр гаргах юм. Ингээд Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэнэ. Одоогоор тус асуудлыг хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдааны тов гараагүй байна.