Өмнөговь аймагт Олон Улсын стандартад нийцсэн А зэрэглэлийн нисэх буудал ашиглалтад оржээ

Өмнөговь аймагт Олон Улсын стандартад нийцсэн А зэрэглэлийн нисэх буудал ашиглалтад оржээ

Өмнөговь аймгийн Ханбумбатад олон улсын стандартад нийцсэн А зэрэглэлийн нисэх буудал ашиглалтад орж, "Боинг 737-800" агаарын хөлөг орон нутагт бууж, хөөрөх боломжтой болжээ.  Тодруулбал, Уг нисэх буудлыг "Оюу Толгой" компани өөрийн хөрөнгөөр барьсан бөгөөд нислэгийг МИАТ ТӨХК болон Аэромонголиа компани үйлдэж байгаа аж.