ЗГ: Аймаг, орон нутгийн ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоолоо

ЗГ: Аймаг, орон нутгийн ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоолоо

Засгийн газрын өнөөдөр /2021.12.14/-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аймаг, орон нутаг, иргэдийн төлөөлөгчдийн хурлын орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоолоо. Төр цахимд суурилсан зайнаас хяналт тавих хэлбэрт шилжих бодлогоо тодорхойлсон. УИХ болон Засгийн газрын харьяа байгууллагын хяналт тавих бүтцийг 50 хувиар бууруулах шийдвэр гаргасан” гэсэн юм.

Харин ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Нийслэл, дүүргийн ИТХ-ын бүтцийн орон тооны хязгаар, Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тооны хязгаар, аймаг сумын ИТХ-ын бүтцийг шинэчлэн тогтоолоо. Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлсэн. Энэ бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх. Энэ ажлын хүрээнд, Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны хязгаарыг 35-аас хэтрүүлэхгүй, Аймгийн ИТХ-ын ажлын албаны хязгаарыг 8-12, Сумын ИТХ-ын ажлын албаны хязгаарыг 3-4, Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын ажлын албаны хязгаарыг 8-21 байхаар тогтоолоо” гэсэн юм.




Өнөөдөр хулгана өдөр

40 минутын өмнө