Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид “Мал мах-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.
Тодруулбал, тус аймгийн Мөнххаан, Түвшинширээ сумдын нутаг дэвсгэрээс иргэдийн 48 тооны бод малыг 9 удаагийн үйлдлээр тус сумын харьяат Б гэгч нь бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж иргэдэд 101 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлэн холбогдох шалгалтыг явуулж байгаа аж.