Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш /2021.12.15/ ОХУ-д айлчилна. Тодруулбал, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хоёр өдөр Москвад албан ёсны айлчлал хийх аж.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцох бөгөөд “Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ.
— MFA Mongolia (@MongolDiplomacy) December 14, 2021
https://t.co/zjpQ9knd9Z pic.twitter.com/qsklgqaye9