БНСУ хиймэл оюун ухаан ашиглан коронавирусийн халдвар авсан хүмүүсийг илрүүлэх хяналтын камерын туршилтын төсөл эхлүүлж байгаагаа зарлалаа.
Тус мэдээлэлд дурдсанаар БНСУ нь ойрын өдрүүдэд ковидын халдвар авсан хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа тул Засгийн газраас нь 800 мянга гаруй хүн амтай хотуудын нэг болох Бучон хотод дээрх төслийг эхлүүлэхээр болсон байна.
Энэхүү шинэ систем нь хиймэл оюун ухааны алгоритм болон нүүр царай таних технологийг ашиглан дүн шинжилгээ хийх бөгөөд ингэснээр коронавирусийн халдвар авсан хүмүүстэй харьцсан хүн бүрийг хянах болно гэжээ. Үүнээс гадна маскгүй хүмүүсийг бүртгэж мэдээллийг ШУЯ-нд дамжуулах үүрэгтэй юм. Мөн тэдний төлөвлөгөөнд тус программ нь нэг удаадаа арав хүртэлх хүнийг таван минутын дотор хянах боломжтой гэсэн байна.