Өнгөрсөн 24 цагт автомашин шатсан хоёр дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастад машин шатаж байна гэсэн дуудлагыг 11:22 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:32 цагт очиход иргэн А-ийн “Ландкруйзер-80” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллан унтраажээ.
Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12:05 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 12:11 цагт очиход иргэн Э-ийн “Портер” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан байна.