Шадар сайд С.Амарсайхан Засгийн газартайгаа "зөвшилцөхгүй" танхимаасаа "гадуур" ажиллах болжээ

Шадар сайд С.Амарсайхан Засгийн газартайгаа "зөвшилцөхгүй" танхимаасаа "гадуур" ажиллах болжээ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудал улс төрийн хүрээнд яригдаж буй. Тодруулбал, Засгийн газрын зарим "давхар дээлтэй" сайдыг албан тушаалаас нь чөлөөлж, тэдний оронд нь УИХ-ын гишүүдээс томилох сураг гарч буй. 

Энэ сургаар Засгийн газрын зарим сайд нар ойрд их идэвхтэй болж, хэвлэлд гарч байгаа бөгөөд зарим нь танхимаас гадуур ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл ч байна.

Тухайлбал, Шадар сайд С.Амарсайхан Засгийн газартайгаа зөвлөлдөхгүй "өөрийн дураар" ажиллах болжээ. Мөн очсон газартаа тэрээр албан хаагчдыг загнаж түүнийгээ лайвдаж буйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүмжлэлтэй хандах болсон гэдэг. Мөн Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 12 /2021.12.12/-ны өдөр Эрээн-Замын Үүдийн хилийн боомтоор ачаа тээвэр нэвтэрч эхэллээ гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаар цацсан. Гэтэл эхний 54 автомашиныг дундын бүсэд оруулаад л Хятадын талаас хилийг дахин тодорхойгүй хугацаагаар хаасан. Энэхүү асуудалд ч тэрбээр судалгаагүй хандсан байгаа юм. Тийм ч учраас түүнийг Засгийн газраас явах сайд нарт багтаасан байж магадгүй байна.