Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 191 тохиолдол батлагджээ. Тодруулбал,
- Нийслэлд 75
- Орон нутагт 17 тохиолдол бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 2925 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь
- хөнгөн 1079
- хүндэвтэр 1508
- хүнд 287
- нэн хүнд 51 хүн байна.
Мөн хугацаанд 41-80 насны ХОЁР хүн халдварын улмаас эндсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 1965 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.