"Тод каннам" эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж амиа алдсан бүсгүйн хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгиин хэргийн анхан шатны шүүхэд өглөө 10 цагт эхэлсэн билээ.
Тэгвэл шүүх бүрэлдэхүүн тус хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас “Тодканнам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд иргэний хариуцагч “Тодканнам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг уг хэрэгт хамааралтай байна гэж үзэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.