Хархорин суманд болох УИХ-ын хүндэтгэлийн чуулганы хуралдааныг цуцаллаа

Хархорин суманд болох УИХ-ын хүндэтгэлийн чуулганы хуралдааныг цуцаллаа

УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг энэ сарын 29-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд хийхээр УИХ-ын дарга захирамж гаргасныг цуцалжээ.

Тодруулбал, Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг арванхоёрдугаар сарын 29-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зарлан хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга гаргаад байсан юм. Тэгвэл өвлийн улиралд гишүүдийн аюулгүй байдал болон УОК-ын өгсөн чиглэлийн дагуу олон хүн нэг дор цуглуулахгүй гэсэн үүднээс уг шийдвэрийг цуцлахаар болсныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. Маргааш УИХ-ын дарга захирамжаа өөрчлөн гаргах аж. Харин хүндэтгэлийн чуулганыг Төрийн ордонд зохион байгуулахаар болсон байна.