Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Д.Зүмбэрэллхамыг томилсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл түүнийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд эхнээсээ хууль бусаар томилогдож, дарга боллоо” хэмээн хуульчид болоод улстөрчид шүүмжилж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь “Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна" хэмээн заажээ.
Үүнийг ч байнгын хорооны хуралдаанаар журамлаж өгчээ. Нэг үгээр хэлбэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь урд нь тус байгууллагад ажиллаж байгаагүй байх ёстой гэдгийг хуульчилжээ.
Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар энэ сарын 9-ны өдөр томилогдсон Д.Зүмбэрэллхам нь 2019-2021 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан байна. Тэгэхээр Д.Зүмбэрэллхам нь хууль бусаар "Төрийн албаны зөвлөл"-ийн гишүүнд нэр дэвшиж, улмаар Зөвлөлийн даргаар томилогдсон нь олны эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Тэгвэл учир мэдэх хүмүүс түүнийг ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилогдсоны ард Сү.Батболд, Н.Энхбаяр нарыг байгаа гэдгийг хэлж байна.
УИХ-ын гишүүн Сү.Батболд Д.Зүмбэрэллхам нар нь нэг нутаг гэдгээрээ холбогддог аж. Тиймээс ч “амь нэг”-тэй байдаг гэх. Харин Д.Зүмбэрэллхам нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ойрын хүн. Ийн өгүүлэхийн учир нь тэрбээр Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь буюу 2006-2008 онд хуулийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.
Улмаар тус албанаасаа Төрийн албаны зөвлөлийн даргад томилогдож байсан нэгэн. Ямартай ч түүний ард Сү.Батболд, Н.Энхбаяр нар байгаа учир Д.Зүмбэрэллхам “Би хууль зөрчиж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшээгүй. Хуульчид хуулийг юу гэж ойлгохоос энэ бүхэн нь хамаарна” хэмээн том ярьсаар шүүгч бус гишүүнд томилогдож, улмаар ШЕЗ-ийн дарга болсон юм.
Бүх сайн сайхан зүйл зарчим нь завхарснаар эхлээд баларч унадаг жамтай. Шударга ёсны маш том хувьсгалт шинэчлэлүүдээ энэ мэтээр ээлж дараатай өөрсдөө манлайлж нураагаад байвал одоо яахавдээ ?♂️ pic.twitter.com/R8JdlPqiu4
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) December 12, 2021