ВИДЕО: "Улстөрийн гаргаж буй шийдвэрийг иргэд нь шүүмжлэхгүй яах юм бэ"

ВИДЕО: "Улстөрийн гаргаж буй шийдвэрийг иргэд нь шүүмжлэхгүй яах юм бэ"

УИХ-ын зарим гишүүд “Жагсаал цуглааны тухай хууль”-нд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ дээр “нээлттэй сонсгол” хийхээ мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулж Г.Ганбат тэргүүтэй иргэд өнөөдөр “Үг хэлэх эрх чөлөө” уулзалт, ярилцлагийг зохион байгууллаа. Энэ үеэр иргэн Г.Ганбат “МАН гар хөл болсон цагдаагаар миний эрх эрх чөлөөг хаасан учраас өнөөдрийн “үг хэлэх эрх чөлөө” хэлэлцүүлэгт ийм маск бэлдэж ирсэн гэдгээ онцолж, "Сүүлийн 2 сар хүмүүсийн сошиалд бичсэн постноос болж үүсгэсэн хэрэг 300 болчихоод байна. Торгуулиа бичээд ширээн дор нь хийсэн байдаг" гэдгийг тодотголоо.  Харин Ч.Өнөрбаяр "Уржигдарын хүний эрхийн үндэсний форум дээр ороод гайхлаа. “Та нарт жагсаал хийх эрхийг чинь өгье, харин улстөржөөд байвал хариуцлага хүлээнэ шүү” гэж УИХ гишүүн ярьж байна. Улстөрийн гаргаж буй шийдвэрийг иргэд нь шүүмжлэхгүй яах юм бэ" хэмээлээ.