Салхитын мөнгөний ордын хэргээр ял сонссон шүүгч нарыг огцорсонд тооцож, шүүгч С.Батжаргалын бүрэн эрхийг сэргээжээ

Салхитын мөнгөний ордын хэргээр ял сонссон шүүгч нарыг огцорсонд тооцож, шүүгч С.Батжаргалын бүрэн эрхийг сэргээжээ

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу шинээр байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо энэ сарын 9-ний өдрийн зөвлөгөөнөөр эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хоёр хүсэлтийг хэлэлцсэн байна.

Тодруулбал, нэг шүүгчийн бүрэн эрхийг сэргээх тухай, гурван шүүгчийг огцорсонд тооцох тухай шийдвэр гаргасан байна. 

2019 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүгч С.Батжаргалын бүрэн эрхийг түр түтгэлзүүлээд байсан юм. Тэгвэл түүний эрхийг сэргээсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.   

Харин Салхитын мөнгөний ордны хэрэгт холбогдож, шүүхээс ял сонссон Чингэлтэй дүүргийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нарыг огцорсонд тооцох тухай шийдвэр гаргажээ.