Монгол улсын Үндсэн хуулийн 16.16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан ч үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хуулийн байгууллага торгож, шийтгэх тохиолдол нэмэгдэж байна гэж иргэд шүүмжлэх болоод байна.
Иймд УИХ-ын зарим гишүүд “Жагсаал цуглааны тухай хууль”-нд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ дээр “нээлттэй сонсгол” хийнэ гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл энэхүү нээлттэй сонсголтой холбогдуулж, Г.Ганбат тэргүүтэй зарим иргэд нийлж, “Үг хэлэх эрх чөлөө” уулзалт, ярилцлагийг өнөөдөр /2021.12.12/ “Пума Имперал” зочид буудалд 12 цагт зохион байгуулахаар болжээ.
? "ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ"
— УРБАН ИРГЭДИЙН ФОРУМ (@UrbanCitizensFo) December 11, 2021
2021.12.12 өдөр 12:00
Монгол Улсын Их Хурал "Жагсаал цуглаан хийх журмын тухай" хуульд нээлттэй сонсгол хийх болсонтой холбогдуулан "НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ" цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна.#NoDoubleStandard #PoliceReform @g_ganbat @PEF1206 #ДанхтайЖагсаал https://t.co/Awr0TTSt6K pic.twitter.com/8He2nw7bFt