Нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг оношилгоо хийж байна

Нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг оношилгоо хийж байна

"Эрүүл мэндийн технологи-2021” үзэсгэлэнг арванхоёрдугаар сарын 10-12 -ны өдрүүдэд зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, зөвлөгөө өгөх бол эм хангамжийн байгууллагууд урамшуулалтай худалдаа хийж, хямдралтай үнээр эм худалдаалах аж.

“Эрүүл мэндийн технологи 2021” үзэсгэлэнд дараах чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдана. Үүнд:

  1. Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан инноваци, дэвшилтэт технологи танилцуулах
  2. Манай улсад үйлдвэрлэгдэж, импортлогдож байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурыг хэрэглэгчдэд танилцуулах, үйлдвэрлэгч – импортлогч – хэрэглэгчдийн хооронд дөт холбоо тогтоох, тэдний хамтын ажиллагааг бэхжүүлэх
  3. Төр, хувийн хэвшлийн болон гадаад орны дэвшилтэд техник технологийн оролцоог хангах замаар шинээр нэвтэрч байгаа технологи, эм ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмжийг сурталчлан таниулах,  мэдээлэл, туршлага солилцох
  4. Ковид-19 халдвар хамгааллын үед мөрдөх дүрэм журмыг баримтлах, ковидын үе болон ковидын дараах эмчилгээний талаар мэдээлэл хүргэх, цар тахлын эсрэг 3-р тунгийн вакцины нөлөө, хамрагдалт, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэх
  5. Эм зүйч, инженер техникчийн уулзалт сургалт семинар зохион байгуулах
  6. Улсын болон хувийн эмнэлгүүд иргэдэд үзүүлэх үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийгдэхээс гадна “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”  3 өдрийн турш иргэд, олон нийтэд  үзлэг оношилгоо, зөвлөгөө хийнэ.  

Үзэсгэлэн зохион байгуулагдах хугацаа: 2021 оны арванхоёрдугаар сарын 11 -ний өдөр 10:00-18:00 цаг 2021 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр 10:00-18:00 цаг. Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг таны гар утсаар дамжуулан хүргэх Е-Mongolia аппликейшнаар дамжуулан хүргэх  үйлчилгээг таниулан сурталчлах болно.