ЭМЯ: Коронавируст халдварын 284 тохиолдол батлагдаж, гурван хүн эндлээ

ЭМЯ: Коронавируст халдварын 284 тохиолдол батлагдаж, гурван хүн эндлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 284 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Нийслэлд 166
  • Орон нутагт 116 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 3602 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 1305
  • хүндэвтэр 1861
  • хүнд 371
  • нэн хүнд 65 хүн байна.

Мөн хугацаанд 80-аас дээш насны гурван хүн халдварын улмаас эндсэн байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.