Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн сайдын хамтарсан тушаал гарчээ.
Тодруулбал, Шадар сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран тушаал гаргасан байна. Тус тушаалд, Өмчийн бүх хэлбэрийн ЕБС-ын сурагчдын амралтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэх, Боловсролын бүх төрлийн байгууллагын ажилтан албан хаагч, багш, сурагч нар нэгдсэн шинэ жилийн арга зохион байгуулахгүй байх, Сургуулийн орчинд хүүхдийн хамарсан нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ явуулахгүй байх, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын оюутны улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлүүлэх гэх мэт зохицуулалт хийхийг үүрэгдсэн байна.
Сайд нарын хамтарсан тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байна.