УИХ-ын намрын ээлчит чуулган болж өнөөдөр /2021.12.10/ болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ. Тэрбээр, "Өнөөдөр ард түмний ахуй амьдрал хэцүүдэж байна. Юмны үнэ галзуу хурдтай өслөө. Тэгээд статистик гэдэг бага тоотой юм гаргачихаад суугаад байх юм. Яг үндсэндээ бүх юмны чинь үнэ 20 гаруй хувиар өсчихсөн байна. Цалин нэмэгдэхгүй бүх юмны үнэ ийм өндөр үнэтэй өсөж байхад ард түмний амжиргааг яана гэж бодоод байгаа юм. Их холын тэнгэрийн юм ярихаа боливол яасан юм.
Урд хилийн байдалд анхаарал тавиад, юмны үнийн хөөрөгдлийг багасгах арга хайя. 20, 30 жилийн дараа их гоё юм хийх л байх, эхлээд Дарханы замаа дуусгаж болох уу. Ер нь бол арай л хэтэрч байна. Би долоон жилийн дараа МҮОНТ-ийн нэвтрүүлэгт орсон, маргааш нь сайтаасаа устгасан байна. Ийм дарангуйлалтай улс байж болохгүй ээ. Монголд хоёр том нам байдаг гэж ойлгодог. Гэтэл АН-аар муур хулганаар тоглож байгаа юм шиг болж байна. Энэ тоглоомоо болиулаарай" гэв.