ВИДЕО: Эрдэнэбүрэнгийн УСЦ барихтай холбоотой асуулгын хариуг сонсож байна

ВИДЕО: Эрдэнэбүрэнгийн УСЦ барихтай холбоотой асуулгын хариуг сонсож байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Монгол Улсын 3асгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг бүрэн хангах зорилтын хүрээнд "Эрдэнэбүрэнгийн 9О МВт-ын усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлж, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина" хэмээн тусгасан билээ. 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 3асгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 3асгийн газраас хэрэгжүүлэх үндсэн дөрвөн зорилтоо танилцуулж, хэлсэн үгэндээ "Эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авч, үүнд жилд дунджаар 140 сая ам.доллар зарцуулж буй өнөөгийн байдлыг халахын тулд "Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно" хэмээн мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор 2021 оны хавар Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг тодруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдсэн. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт дараах асуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандан тавьжээ. 

  • Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг хийх явцад болон бүрэн ашиглалтад орсны дараа байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, судалгааны тайланг олон нийтэд нээлттэй, ил тод хэрхэн танилцуулах талаар;
  • Нөлөөллийн бүсэд хамрагдаж орж буй зарим айл өрх, иргэдэд нөхөн олговор олгох чиглэлээр Монгол Улсын 3асгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын болон бусад байгууллагууд хэрхэн анхаарч байгаа талаар