Амгалан амаржих газар орчин үеийн дурангийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдлаа

Амгалан амаржих газар орчин үеийн дурангийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар Амгалан амаржих газар 150 сая төгрөгийн үнэ бүхий орчин үеийн дурангийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдлаа. 

Орчин үеийн анагаах ухаанд сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологи-дурангийн аргаар өндгөвчний шалтгаантай бүх төрлийн үүсгэвэр, умайн гаднах жирэмслэлт, умайн хоргүй хавдар, умайг бүхэлд нь авах гэх мэт олон олон хагалгааг хийх боломж бүрдсэн байна.

Дурангийн хагалгааны давуу тал нь  зүсэлтийн талбай жижигтэй, эмнэлэгт хэвтэх хугацаа богино, өвчтөндөө зовуур багатай байх зэрэг давуу талууд ихтэй юм.