ШУУРХАЙ: Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан хоёр иргэнийг аварчээ

ШУУРХАЙ: Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан хоёр иргэнийг аварчээ

Булган багийн “Задгай”-д хатуу хучилттай авто замын хажуу руу суудлын автомашин онхолдож 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 2021.12.09-ний өдрийн 16:25 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 16:27 цагт очиход иргэн Ч-ын жолоодож явсан “Приус-41” загварын суудлын автомашин онхолдож Булган аймгийн Булган сумын харьяат иргэн Ч /72 настай, эрэгтэй/, П/52 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.