Өнгөрсөн 24 цагт автомашин шатсан хоёр дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 15:39 цагт хүлээн авсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 15:48 цагт очиход иргэн О-ийн “Прогресс” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын гуравдугаар дугаар багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 17:48 цагт очиход иргэн Г-ын “Соната-2” загварын суудлын автомашин шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан байна.