Монгол Улс хэдхэн жилийн өмнө авлигын индексээрээ дэлхийн 168 орноос 72 дугаар байрт жагсаж байв. Тухайн үед буюу 2015 онд авилгын индекс буурсан нь сайн үзүүлэлт хэмээж байсан. Гэтэл энэ тоо даруй 38 орноор буурч, авилга өсчээ.
Тодруулбал, Транспарэнси Интернэшнл олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч нийт 180 улс, орноос 110-т эрэмбэлэгдсэн байна.
Үүнийг ч Хууль зүйн сайд Х.Нямбаатар "хүлээн зөвшөөрч", цахим хуудснаа нийтэлжээ. Тэрбээр "НҮБ-аас зарласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг үндэсний чуулган-2021 арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна.
Транспарэнси Интернэшнл олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч нийт 180 улс, орноос 110-т эрэмбэлэгдсэн нь маш чамлалттай үзүүлэлт.
Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, цахим үйлчилгээний чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, олон нийтийг мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлэх зэрэг нийт дөрвөн том чиглэлийн хүрээнд 50 арга хэмжээ авахаар ажиллаж байна" хэмээсэн байна.