Дипломат дугаартай автомашинаар мах зөөсөн гэх үндэслэлээр Д.Мөнх-Эрдэнийг шалгаж байж болзошгүй байна

Дипломат дугаартай автомашинаар мах зөөсөн гэх үндэслэлээр Д.Мөнх-Эрдэнийг шалгаж байж болзошгүй байна

УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөхөөр саяхан томилогдсон Д.Мөнх-Эрдэнэ сүүлийн үед нийгмийн сүлжээнд нэлээд олны анхаарал татаж, улс төрийн зарим өндөр албан тушаалтнуудыг “шүүмжлэх” болсон. Энэ нь олны талархлыг хүлээж, түүнийг дэмжих хүн цөөнгүй болоод буй.

Харин тэрээр өмнө нь манай улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөх хотод ерөнхий консулаар ажиллаж байсан байдаг. Иймд Д.Мөнх-Эрдэнийг тус албан тушаалыг хашиж байхдаа хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэлтэй нь холбогдуулж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, хэргийг прокурорт хүргүүлсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал, түүнийг дипломат дугаартай автомашиныг өмнөд хөршийн иргэнд худалдсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхлэсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл түүнийг хилээр дипломат дугаартай автомашин ашиглан “эд зүйлс” /малын гаралтай бүтээгдэхүүн мах гэх мэт  байж болзошгүй/ зөөсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байж магадгүй байна. Энэ талаар албаны хүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эдийн засгийн шинжээч болон аудитын байгууллага дүгнэлтээ гаргасанд үндэслэн Д.Мөнх-Эрдэнийг яллагдагчаар татах санал АТГ-аас прокурорт ирүүлсэн. Хавтаст хэргийн материалтай танилцаад хяналтын прокурор удахгүй шийдвэрээ гаргах байх” хэмээсэн байна.