Өнөөдөр /2021.12.09/ АН-аас мэдээлэл хийлээ. Тодруулбал, жилийн бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг “Хүний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ ч утгаараа жил бүр АН-ын зүгээс тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр иржээ. Тэгвэл маргааш /2021.12.10/ тохиох энэ өдөр тэд Төв талбайд жагсаал зохион байгуулахаар болсон байна. Энэ талаараа мэдээлэл хийлээ.