СУДАЛГАА: Монголчуудад хийж буй Pfizer вакцинд хамрагдсан хүн омикрон халдвар авах магадлал бага гэжээ

СУДАЛГАА: Монголчуудад хийж буй Pfizer вакцинд хамрагдсан хүн омикрон халдвар авах магадлал бага гэжээ

Коронавирусийн шинэ мутаци “Омикрон”-нд ковидын эсрэг дархлаажуулалтын вакцинууд хэрхэн үйлчилж байгаа талаар ДЭМБ болон бусад судалгааны байгууллагуудын дүгнэлт гарсаар байна. Тодруулбал, Өмнөд Африкийн вирус болон халдварт өвчин судлалын хэд хэдэн хүрээлэнгүүдэд хийгдэж буй судалгааны урьдчилсан үр дүн гарсан байна.

Тус судалгааны дүнд:

  • Pfizer вакцинд хамрагдсан хүн омикрон вариантын халдвар авах магадлал бага
  • Өмнө нь халдвар авч өвчлөн эдгэрсний дараа вакцинд хамрагдаж дархлаа тогтсон бол энэхүү хувилбараас бас хамгаалагдаж байна
  • Вакцины бүүстер тун омикрон вариантаас хамгаалахад тустай байна гэж үзжээ.