СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эхнэрийнхээ нүүрэнд цохисноос болж харвалт өгч амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эхнэрийнхээ нүүрэнд цохисноос болж харвалт өгч амиа алджээ

Энэ арванхоёрдугаар сарын 07-ны өдөр /2021.12.07/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Дэнжийн ** тоотод 32 настай эрэгтэй Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр болох 31 настай эмэгтэй О-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан талаар бид анх мэдээлсэн.

Тэгвэл тус хэргийн тухай нөхөр Г нь төрсөн ахдаа анх  “Манай эхнэр гэртээ нас барсан байна” гэж мэдэгдсэнээр одоогоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаад байгаа юм. Тэгвэл урьдчилсан байдлаар талийгаачийн нүүр лүү цохисноос үүдэж, тархины хальсанд бүхэлдээ цус хурж амиа алдсан аж. Иймд ард иргэд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлж хэрэглэхгүй байх, мөн санамсар болгоомжгүй үйлдлээс болж амиа алдах эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулж байна.