ЭМЯ: Улаанбаатарт 213, орон нутагт 124 тохиолдол батлагдаж ГУРВАН хүн эндэв

ЭМЯ: Улаанбаатарт 213, орон нутагт 124 тохиолдол батлагдаж ГУРВАН хүн эндэв

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 338 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Нийслэлд 213
  • Орон нутагт 124 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 3898 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 1547
  • хүндэвтэр 1839
  • хүнд 434
  • нэн хүнд 78 хүн байна.

Мөн хугацаанд 41-80 насны гурван хүн халдварын улмаас эндсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 1953 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.