ТАНИЛЦ: МАН-ын Удирдах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн

ТАНИЛЦ: МАН-ын Удирдах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн

Монгол ардын намын Бага хурлын бүрэлдэхүүнийг өчигдөр шинэчлэн баталсан. Тэгвэл өнөөдөр Удирдах зөвлөл хуралдаж, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ.

Удирдах зөвлөл нийт 36 гишүүнтэй байхаар болсон байна.

  • Д.Амарбаясгалан /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/
  • Г.Занданшатар /УИХ-ын дарга/
  • Т.Аюурсайхан  /УИХ-ын дэд дарга/
  • Я.Содбаатар /Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга/
  • Ц.Нямдорж /ЗГХЭГ-ын дарга/
  • Н.Энхболд /УИХ-ын гишүүн/
  • Ч.Хүрэлбаатар /УИХ-ын гишүүн/
  • Д.Сумъяабазар /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч/
  • Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн/
  • Х.Булгантуяа /УИХ-ын гишүүн/
  • Н.Учрал    /УИХ-ын гишүүн/
  • Б.Тогтохсүрэн /УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/
  • С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/
  • Ж.Мөнхбат /УИХ-ын гишүүн/
  • Ж.Ганбаатар /УИХ-ын гишүүн/
  • С.Амарсайхан /УИХ-ын гишүүн/
  • Ц.Даваасүрэн /УИХ-ын гишүүн/
  • Ц.Мөнх-Оргил /УИХ-ын гишүүн/
  • Б.Аубакер   /УИХ-ын гишүүн/
  • Ж.Батжаргал /УИХ-ын гишүүн/
  • Б.Саранчимэг  /УИХ-ын гишүүн/
  • М.Оюунчимэг /УИХ-ын гишүүн/
  • Г.Амартүвшин /УИХ-ын гишүүн/
  • Ц.Мөнхцэцэг /УИХ-ын гишүүн/
  • Э.Батшугар /УИХ-ын гишүүн/
  • Б.Тулга /МАН-ын нарийн бичгийн дарга/
  • А.Ариунзаяа /Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд/
  • Ч.Номин /Соёлын сайд/
  • П.Баттөр /ТВ9 телевизийн захирал/
  • Ц.Чулуунзагд /МАН-ын нарийн бичгийн дарга/
  • Н.Энхбаатар /МАН-ын Улс төрийн бодлогын хэлтсийн дарга/
  • Г.Золзаяа  /МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн асан/
  • Оюунбилэг
  • О.Буяннэмэх /Ерөнхийлөгчийн зөвлөх/
  • Н.Уламбаяр /МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Тамгын газрын даргаар ажиллаж байсан/

МАН-ын дүрэмд Удирдах байгууллагыг намын гүйцэтгэх төв байгууллага гэж заасан байдаг.  Намын дүрэмд 

25.1. Монгол Ардын Намд гүйцэтгэх төв байгууллага нь Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл байна.
 
26 дугаар зүйл. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл
 
26.1. Удирдах Зөвлөлийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн даргыг оролцуулан 29 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Бага хурлаас намын Их хурлын бүрэн эрхийн хугацаагаар сонгоно.
 
26.2. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүний 25 хувь намын анхан, дунд шатны төлөөлөл байна.
 
26.3. Удирдах Зөвлөлийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга толгойлно.
 
26.4. Удирдах Зөвлөл ажлаа намын Бага хуралд тайлагнана.