Ц.Гарамжав, М.Билэгт нар МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогджээ

Ц.Гарамжав, М.Билэгт нар МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогджээ

Өчигдөр /2021.12.07/ МАН-ын 30-р Их хурал хоёр дахь өдрөө хуралдсан. Энэ үеэр МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, хуучин гишүүдээ хасч шинэ хүмүүсийг оруулж байгаа юм. 

Тэгвэл эл асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн асан М.Билэгтийг МАН-ын Бага хурлаас хасах саналыг дэвшүүлж, дэмжигдсэн байна. Гэвч танхимаас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав босож “М.Билэгтийг хасуулчихаад, би өөрөө Баянхонгорыг төлөөлж, Бага хуралд сууж чадахгүй. Би нэрээ татаж, М.Билэгтийг нэр дэвшүүлж байна” гэжээ.

Харин М.Билэгт зөрүүлээд Ц.Гарамжавыг Булган аймагт нэр дэвшүүлэх санал гаргасан байна. Ингээд хурлын гишүүд М.Билэгтийг Баянхонгор аймагт, Ц.Гарамжавыг Булган аймагт дэмжиж, Бага хурлын гишүүнээр томилжээ.

Эл үйл явдал өрнөх үеэр Баянхонгор болон Булган аймгийн төлөөлөгчид алга ташсан талаар хурлын бүрэлдэхүүнд байсан эх сурвалжууд онцолж байгаа юм.