Өнөөдөр /2021.12.08/ 11.00 цагаас МАН-ын Бага хурал шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болоод Хяналтын ерөнхий хорооны дарга нарын томилгоог хэлэлцсэн.
Тэгвэл Хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатарыг улираан сонгосон байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Байгаль орчин, ногоон бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүүг тус хорооны гишүүнээр томилжээ. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг дөрөв дэх удаа нь улираан томилсон билээ.