ШУУРХАЙ МЭДЭЭ: Самар түүж яваад хил давсан манай улсын 60 иргэнийг ОХУ-ын тал саатуулаад байна

ШУУРХАЙ МЭДЭЭ: Самар түүж яваад хил давсан манай улсын 60 иргэнийг ОХУ-ын тал саатуулаад байна

Манай улсын 60 орчим иргэн самар түүж яваад ОХУ-ын хил давжээ. Тодруулбал, Таван автомашинтай 60 орчим иргэн самар түүж яваад ОХУ-ын хил давсан байна. Улмаар тухайн иргэдийг ОХУ-аас хил зөрчигч хэмээн саатуулсан байна.

Хил хамгаалах ерөнхий газрын эх сурвалжаас энэ талаар тодруулахад "Хан Хэнтийн дархан цаазат газрын бүс нутагт самар түүхээр явж байсан таван Зил-130 автомашинтай иргэд Сэлэнгэ Минжийн заставын уулзвараар өчигдөр /2021.12.07/ хил зөрчсөнийг ОХУ нисдэг тэргээр илрүүлсэн байна. Хоёр улсын хилийн дэглэм зөрчсөн иргэдийг өнөөдөр /2021.12.08/ манай улс хүлээн авна. Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор тэднийг тусгаарлах эсэх асуудал мөн яригдаж байгаа" гэх харуилтыг өглөө.  Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.