ЭМЯ: Улаанбаатарт 196, орон нутагт 111 тохиолдол батлагдаж ГУРВАН хүн эндэв

ЭМЯ: Улаанбаатарт 196, орон нутагт 111 тохиолдол батлагдаж ГУРВАН хүн эндэв

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 310 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Нийслэлд 196
  • Орон нутагт 111 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 4046 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 1558
  • хүндэвтэр 1947
  • хүнд 472
  • нэн хүнд 69 хүн байна.

Мөн хугацаанд 80-аас дээш насны нэг хүн халдварын улмаас эндсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 1950 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.