МАН-ын XXX Их хурал албан ёсоор өндөрлөсөн ч өнөөдөр зарим нэг албан бус арга хэмжээтэй байгаа аж. Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжилснаас гадна дүрэмдээ өөрчлөлт оруулж авлига, албан тушаалын гэмт хэргээр шүүхээр шийтгүүлсэн гишүүдээ хөөхөөр болсон юм.
Мөн Бага хурлын гишүүдийг сонгож бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Бага хурлын гишүүдийг сонгох үйл ажиллагаа нэлээн "хэл ам" дагуулсан бөгөөд заалнаас 540 хүн нэрээ дэвшүүлсэн гэх мэдээлэл байна. Хуучин гишүүдийг хасч, шинэ гишүүдийг сонгосон бөгөөд барьцсан, шүүмжилсэн үйлдэл ихээр гарчээ. Бага хурлын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна.