“E Mongolia” нэгдсэн систем дээр бүх харьяа дүүргийн эмнэлгийн “Эмчийн үзлэгийн цаг” авдаг болно

“E Mongolia” нэгдсэн систем дээр бүх харьяа дүүргийн эмнэлгийн “Эмчийн үзлэгийн цаг” авдаг болно

Цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia” аппликейшнд нэвтэрснээр хэзээ ч хаанаас ч төрийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой болоод нэлээдгүй хугацаа  өнгөрч байна.

Тэгвэл тус системд 21 аймаг, 9 дүүргийн болон ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын “Эмчийн үзлэгийн цаг захиалга” хийх боломжийг бүрдүүлж байгаа талаар мэдээлжээ. Энэхүү эмчийн цаг авах хэсэг нь мэдээж иргэдийн цаг завийг хөнгөлөх зорилготой бөгөөд өндөр ахмад настнуудын тулгамдаад байдаг нийтлэг асуудлыг ч хөнгөлөх бүрэн боломжтой гэжээ.