Мотоциклоор малдаа явсан иргэн сураггүй алга болжээ

Мотоциклоор малдаа явсан иргэн сураггүй алга болжээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Хойд жаргалант” гэдэг газар энэ сарын /2021.12/ 1-ний өдөр иргэн А мотоциклоор малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 07-ны өдөр ар гэрийнх нь өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн 33 настай, эрэгтэй А-г эрэн хайх ажиллагааг Хойд жаргалант нууранд завьтайгаар металл хайгч бусад тусгай багаж хэрэгслийг ашиглан зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул түр зогсоосон байна. Мөн тухайн иргэнийг гэрээс нь хойд зүгт нэг км зайд байх Хойд жаргалант нуурын усанд осолдсон байж магадгүй гэсэн мэдээллийг ар гэрийнхэн нь өгчээ.