Ачааны машинтай суудлын автомашин мөргөлдөж, улмаар хоёр иргэн төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Хөх хөтлийн даваа” гэдэг газар автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас өчигдөр /2021.12.08/ хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход “Хово ZZ3257N” загварын нүүрс ачсан /51 тн/ ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан С /19 настай, эрэгтэй/, О /25 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 19 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.