ХҮН-ын Т.Доржханд МАН-д баярын шуудан илгээж, АН-ыг орхижээ

ХҮН-ын Т.Доржханд МАН-д баярын шуудан илгээж, АН-ыг орхижээ

МАН-ын 30 дугаар их хурал өчигдөр эхэлж, Л.Оюун-Эрдэнийг тус намын даргаар батламжилсан бол, өнөөдөр ч үргэлжилж байна. Харин АН-ын Үндэсний анхдугаар чуулан өнгөрөгч Ням гараг /2021.12.05/-т эхэлсэн.

Улс төрийн хоёр том намын хувьд дээрх үйл явдлуудыг иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд анхааралтай ажиглаж, мэдээлсээр байна. Тэгвэл өөрсдийгөө улс төрийн гуравдагч хүчин гэж нэрлэх болсон Т.Доржханд тэргүүтэй Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-аас МАН-ын 30 дугаар их хуралд баярын шуудан илгээсэн ч АН-ыг орхижээ.

Тэд баярын МАН-д илгээсэн баярын шуудандаа, “Монгол Улсын улс төрийн ууган хүчин Монгол ардын намын даргаар батламжлагдсанд баяр хүргэхийн ялдамд 30 дугаар Их хурлаараа зөвхөн намын дотоод асуудал төдийгүй Монгол Улсын хөгжилд тулгараад буй үндсэн асуудлуудыг хөндөн ярилцаж байгаад талархаж байгаагаа илэрхийлье” хэмээжээ.