FFP2 амны хаалт коронавирусээс 100 хувь хамгаалдаг нь судалгаагаар тогтоогджээ

FFP2 амны хаалт коронавирусээс 100 хувь хамгаалдаг нь судалгаагаар тогтоогджээ

Германы Макс Планкийн хүрээлэнгийн эрдэмтэд FFP2 амны хаалт халдвараас 100 хувь хамгаалж байгаа талаарх судалгааны үр дүнгээ танилцууллаа.

Судалгааны хүрээнд FFP2 амны хаалт зүүсэн иргэнийг халдвар авсан, мөн вакцин хийлгээгүй хүнтэй ойрын зайд хамт байлгажээ. Ингэхэд 20 минутын дараа халдвар авах эрсдэл нь 0.1 хувьтай байсан аж. Мөн вакцин хийлгэсэн хүн уг амны хаалтыг зүүхэд илүү үр дүнтэй хамгаалалт бий болох талаар судалгаанд онцолжээ.

Гэхдээ хамгийн чухал зүйл нь амны хаалтыг зөв зүүх. Энэ талаар АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн (PNAS) баг судалгаа хийсэн бөгөөд FFP2 амны хаалтыг буруу зүүсэн тохиолдолд халдвар авах эрсдэл ойролцоогоор дөрвөн хувь өссөн байна. FFP2 амны хаалт нь энгийн амны хаалтаас 75 дахин сайн хамгаалдаг аж. Гэхдээ энгийн амны хаалт ч халдвар авах эрсдэлийг 10 хувь хүртэл бууруулдаг гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.

Эх сурвалж: Tagesschau