ЭМЯ: Шинээр 296 тохиолдол батлагдаж, гурван хүн нас барлаа

ЭМЯ: Шинээр 296 тохиолдол батлагдаж, гурван хүн нас барлаа

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.12.07/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 296 шинэ тохиолдол бүртгэгдлээ. 

Шинээр бүртгэгдсэн 296 тохиолдлын 144 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 152 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн 3 иргэн ковидын улмаас нас баржээ.