АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид арваннэгдүгээр сарын 11-нд Улсын II төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулсан билээ.
Тэгвэл түүнийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьжээ. Ташрамд өгүүлэхэд, Я.Амаржаргалыг тендертэй холбоотой асуудлаар шалгаж байгаа юм.