Холбооны кабелыг таслах гэж оролдсоны улмаас Зүүн аймгуудад үүрэн холбооны сүлжээ ОЛОН ЦАГ тасарчээ

Холбооны кабелыг таслах гэж оролдсоны улмаас Зүүн аймгуудад үүрэн холбооны сүлжээ ОЛОН ЦАГ тасарчээ

Энэ оны өнгөрсөн долдугаар сард /2021.07.07/ Улаанбаатар хотын ихэнх хэсэг болон зарим аймгуудад цахилгаан олон цагийн турш тасарсан үйл явдал болж байв. Харин тус тасалдлыг, “цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурт барилгын тугалган цаас тохогдсоноос болсон” гэж албаныхан тайлбарлаж байв.

Тэгвэл саяхан хүний санаатай байж болзошгүй үйлдлээс болж зүүн аймгуудыг холбодог холбооны кабелд гэмтэл гарч, үүний улмаас хэдэн цагийн турш тус аймгуудад оршин суудаг иргэд харилцаа холбооны сүлжээгүй болсон байна.

Тодруулбал, өнгөрөгч Ням гараг /2021.12.05/-т Нийслэлийн Багануур дүүргийн нэгэн гүүрний доор байдаг зүүн бүсийн аймгуудыг холбодог сүлжээний шилэн кабелын утсанд гадны нөлөөтэй байж болзошгүй гэмтэл гарсан ноцтой хэрэг гарчээ.

Шугам сүлжээний тулгуур

Мэдээллийн дагуу хэргийн газарт хууль, хяналтын байгууллагын алба хаагчид очиж шалгалт явуулахад,“тус гүүрний доор байрладаг Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн шилэн кабелыг ямар нэг хатуу зүйлээр цохиж, таслах оролдлого хийсний улмаас зүүн бүсийн аймгуудын үүрэн холбооны сүлжээ тасарсан байжээ. Иймд хэргийн газраас тус хэргийг үйлдсэн байж болзошгүй иргэний эд мөрийн баримтуудыг хураан авч, тус хэргийг хэн үйлдсэн болохыг нь тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Учир нь энэ хэрэг нь Харилцаа холбооны тухай хуулийг зөрчсөн үйлдэл ажээ.