Мьянмарын цэргийн шүүхээс Аун Сан Су Чид дөрвөн жилийн хорих ял оноолоо

Мьянмарын цэргийн шүүхээс Аун Сан Су Чид дөрвөн жилийн хорих ял оноолоо

Мьянмарын цэргийн шүүхээс ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чид дөрвөн жилээр хорих ял оноолоо. Түүнийг байгалийн гамшгийн тухай хуулийг эсэргүүцсэн үзэл санааг өдөөж, Ковидын дүрэм зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа аж. Мөн өмнөх Ерөнхийлөгч асан Вин Майнтад ижил хэргээр дөрвөн жилийн хорих ял оноожээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Мьянмарт цэргийн эргэлт гарч, засгийн эрхийг хунта нар авсан. Үүний дараа тэд өмнөх засгийн газрын удирдагчдыг баривчилсан бол Аун Су Чиг гэрийн хорионд оруулсан юм. Одоогийн байдлаар Аун Су Чиг нийт 11 хэрэгт буруутгаад байна. Түүнд холбогдох дараагийн шүүх хурал ирэх 12 дугаар сарын 14-нд болох бөгөөд “хууль бус төхөөрөмж хадгалсан” хэргээр шүүх аж.

Хүний эрхийн Эмнести байгууллага энэ талаар “Энэ бол Мьянмарын бүх сөрөг хүчнийг устгаж, эрх чөлөөг нь боомилсон хамгийн сүүлийн үеийн жишээ юм. Аун Сан Чид үүсгэсэн хэргүүд нь бүгд хуурамч” гэж мэдэгдэл хийжээ. 

Аун Су Чиг хэзээ, хэзээ хорих нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC