С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан нам М.Тулгатыг батламжлуулах бичиг баримтаа УДШ-д өргөн барилаа

С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан нам М.Тулгатыг батламжлуулах бичиг баримтаа УДШ-д өргөн барилаа

С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан нам даргаа батламжлуулах бичиг баримтаа УДШ-д өргөн барилаа. 

АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Ардчилсан нам олонхийн саналаар М.Тулгатыг намын даргад өрсөлдүүлж, олонхын санал авсан хүнээ намын даргаар бүртгүүлэхээр өгч байсан. Тухайн үед Улсын дээд шүүх дээр хоёр асуудал гарсан.

Нэгдүгээрт, Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий хүн нь цахим мэдээллийн санд Ц.Туваан гэж хүн байсан. 

Хоёрдугаарт, нэр бүхий хүмүүс Ц.Тувааны итгэмжлэлээр намын даргын сунгаа хийнэ гэдэг асуудал яригдсан. Улмаар дөрвөн шатны шүүх түүнийг намын дарга бус, энэхүү бүртгэлийг хууль бусаар хийсэн болох нь тогтоогдсон. 

Мөн Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр гэдэг хоёр ерөнхий нарийн бичгийн даргатай болоод яваад байна. Ч.Өнөрбаяр Улсын дээд шүүх, СЕХ-д албан бичиг явуулсан. Тус бичигт “Та бүхэн төрийн гурван сонгуульд оролцох эрхтэй” гэж үзсэн. Тиймээс бид бас энэ асуудлаараа намын гишүүдээсээ асуусан. Намын эгэл жирийн гишүүд хуулийн дагуу гэдэг нь тогтоогдсон учраас “Бүртгэлийн бичгээ өг” гэсэн.

Иймд бид Монгол Улсын Дээд шүүхэд хүсэлт болон хуульд заасан намын баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн бичгийг өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуульд өмнөх дарга нь дараагийн даргадаа эрхээ шилжүүлэх хүсэлтийг өгдөг. Өмнө дарга гэдэг бол манайд ганцхан С.Эрдэнэ гэдэг дарга байгаа, тэр хүн албан тушаал ажлаа сонгогдсон даргадаа шилжүүлж байна гэдэг бичгээ холбогдох газарт өгч байна.

Монгол Улсын Дээд шүүхэд би найдаж байгаа. Хууль дүрмийн дагуу өгсөн бичиг баримтыг маань хүлээн авахгүй тохиолдолд бид санаатай улс төрийн явуулга, олон намын тогтолцоог эсэргүүцсэн гэж үзэн олон улсын холбогдох байгууллагад хандана. Тийм үйл явдал болохгүй байх гэдэгт итгэж байна" гэлээ.