Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл 0.8 хувиар өсчээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл 0.8 хувиар өсчээ

Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн “E.C.System” программ энэ оны арван нэгдүгээр сарын 29-ний өдрийн 05:00 цагаас арван хоёрдугаар сарын 06-ны өдрийн 05:00 цаг хүртэлх хугацаанд 8204 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 62 нэгжээр буюу 0,8 хувиар өссөн байна.

Дуудлага, мэдээллийн төрлөөр нь авч үзвэл гэмт хэргийн шинжтэй 17 нэгжээр буюу 6,4 хувиар, зарлан мэдээлэл 7 нэгжээр буюу 6,8 хувиар, зөрчлийн шинжтэй 172 нэгжээр буюу 2,6 хувиар тус тус өссөн, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй мэдээлэл 131 нэгж буюу 12,5 хувиар буурсан үзүүлэлттэй үзүүлэлттэй байна.

Тус газрын алба хаагч нар 15668 дуудлага, мэдээлэл буюу 95,9 хувьд ECS программаар хяналт тавьж, дүүрэг, нэгжид ажиллаж байгаа алба хаагчдад 6375 удаагийн зааварчилгаа өгч, онцлог 536 дуудлага, мэдээллийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж 716 утсаар иргэнтэй холбогдож санал хүсэлтийг нь сонсон, зөвлөгөө өгч ажиллажээ.

Эх сурвалж: НЦУГ




Өнөөдөр хонь өдөр

5 цагийн өмнө