МАН-ын 30 дахь их хурал өнөөдөр болж буй. Тус хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар оролцож байгаа юм байна. Учир нь тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Энэтхэг улсад айлчлаад ирсэн бөгөөд тус улсад коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон вирусийн тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар тусгаарлалтад орсон байна. Энэ талаар тэрбээр "Өглөөний мэнд. Өнөөдөр Монголын Улс төрийн ууган хүчин МАН-ын 30 дахь Их хурал эхэлнэ. Их хурлын төлөөлөгчиддөө амжилт хүсье. Миний бие БНЭУ-д хийсэн албан ёсны айлчлалаа дуусгаж эх орондоо ирсэн бөгөөд тусгаарлалтанд байгаа тул намынхаа Их хуралд цахимаар оролцох болно" хэмээн тайлбар мэдээлэл өгчээ.