WORLDATLAS: Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр Улаанбаатар тодорчээ

WORLDATLAS: Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр Улаанбаатар тодорчээ

Алдарт “worldatlas” сайт дээр дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотыг шалгаруулсан бөгөөд тус жагсаалтад Улаанбаатар хот 2021 оны байдлаар нэгт эрэмбэлэгджээ.

Тодруулбал, улс орон бүрийн нийслэл нь иргэдийн тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байх ёстой хэдий ч өвөл очиход хамгийн тохиромжгүй болоод дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотоор шалгарч дээгүүр бичигдсэн байна. Тус сайтад мэдээлснээр, “Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэвэл хамгийн түрүүнд Канад, Орос, Исланд зэрэг орнууд санаанд ордог боловч үнэндээ Монгол улсын нийслэл Улаанбаатар нэн тэргүүнд бичигдэж байна. Тус оронд зуны улирал маш богино болдог бөгөөд өвөлдөө нэг сарын байдлаар гэхэд хасах 36-40 хэм хүртэл хүйтэрдэг” гэсэн байна.

  1. Ulaan-Baatar (Mongolia) -1.3°C
  2. Astana (Kazakhstan) 3.5 °C
  3. Moscow (Russia)4.1°C
  4. Helsinki (Finland)4.5°C
  5. Reykjavik (Iceland) 4.6°C
  6. Tallin (Estonia)      4.8°C
  7. Ottawa (Canada)5.5°C