Өнгөрсөн аравдугаар сарын 05-ны өдөр Ю.Цэндэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс "Эрдэм судлалын-Ю.Цэдэнбал академи"-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, Академич Ч.Авдай, гүйцэтгэх захирал Ш.Хишигсүрэн тэргүүтэй хүмүүс Юмжаагийн Цэдэнбал агсныг цагаатгасан тогтоолыг хүлээн авна гэжээ.