ФОТО: МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг батламжлах тус намын 30 дугаар их хурал болж байна

ФОТО: МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг батламжлах тус намын 30 дугаар их хурал болж байна

Дөрвөн жилд нэг удаа болдог  МАН-ын Их хурал эхэллээ. 30 дахь удаагийн Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна. Их хурлыг  МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэн хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн юм.

МАН өнөөдрийн байдлаар 278 мянга 716 гишүүнтэй болсон бөгөөд Их хурлын нэг төлөөлөгч 224 гишүүнийг төлөөлж байна. 30 дахь удаагийн Их хурлын хамгийн ахмад төлөөлөгч нь 92 настай бол хамгийн залуу нь 22 настай. Их хуралд урилгаар 200 хүн оролцож байгаа  бөгөөд нийт төлөөлөгчдийн 295 нь буюу 25 хувь нь эмэгтэйчүүд байна.